|
”Секьюрити Солюшн & Сервис” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн хэсэг нөхдийн санаачлагаар 2008 онд байгуулагдсан.
Мэдээллийн аюулгүй байдал (МАБ), сүлжээний аюулгүй байдлын (САБ) чиглэлээр АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, ОХУ зэрэг улсуудад мэргэшсэн, олон жилийн туршлагатай, Cisco, Microsoft, SANS, CSI-ийн сертификаттай манай мэргэжилтнүүд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний олон ажил хийж гүйцэтгэсэн ба түүний үр дүн, дэлхийн тэргүүний туршлага, мэдлэг, шийдлүүдийг аливаа байгууллагын аюулгүй байдал, МАБ-ыг хангах зорилгоор ашиглах, зориулахад бэлэн байна.
Манай компани өөрийн боловсруулсан ноу хау болон патентлагдсан шийдлүүдийг санал болгохын зэрэгцээ МАБ-ын дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг шийдлүүдийг ашиглан аливаа байгууллагын МАБ, САБ, хамгаалалтын механизмыг ижил төстэй шийдлүүд, тогтолцооноос илүү өндөр түвшинд бий болгож , зохион байгуулах боломжтой.
Манай компани өөрсдийн хуримтлуулсан өргөн туршлага, боловсруулсан хандлага, арга, аргачлалыг ашигласнаар аливаа байгууллагын МАБ-ын удирдлага, эрсдлийн удирдлага, сүлжээ, системийн цогц хамгаалалтыг бий болгох, төрөл бүрийн консалтинг зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх, сургалт, семинар зохиох, эрсдлийг эрс бууруулах, цахим бизнес, үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хамгаалалтыг бий болгох боломжтой.
Мөн манай компаний санал болгож буй бараа бүтээгдэхүүн нь аливаа байгууллагын МАБ төдийгүй нийт аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай бүтээгдхүүнүүд болно.
Манай компани дараах үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна:
- Зөвлөгөө, консалтингийн үйлчилгээ (МАБ-ын бодлого, баримт бичгүүд боловсруулах, эрсдэлийн үнэлгээ, хамгаалагдсан түвшний үнэлгээ г.м)
- МАБ-ын аудит (цогц аудит, стандартад нийцэх нийцлийн аудит, хууль тогтоомжид нийцэх нийцлийн аудит, сүлжээний хамгаалалтын аудит, банкны системийн аудит г.м)
- Эрсдлийн үнэлгээ
- МАБ-ын тодорхой шийдэл зохиох, боловсруулах, үйлдвэрлэх, суулгах, үйлчилгээ хийх
- МАБ-ын болон байгууллагын аюулгүй байдлын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийд алдартай компаниудын шийдлийг нийлүүлэх, суурилуулах, суулгах, ажиллагаанд сургах
- МАБ-ын удирдлагыг аутсорсингоор хэрэгжүүлэх
- Сургалт (МАБ, компьютерийн аюулгүй байдлын салбарт)
- Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц байгуулж өгөх, хувийн түлхүүр үүсгэх.
- Аюулгүй веб хостинг буюу веб байршуулах аюулгүй үйлчилгээ, вебийн аудит.
- Байгууллагын болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах.
- Захиалгаар танай хэрэгцээ шаардлагад нийцсэн програм хангамж боловсруулах
- Бусад үйлчилгээ үзүүлэх
"Секьюрити Солюшн, Сервис” ХХК-ийн ажилтнуудын сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ болон компанийн ажил, үйлчилгээний мэдээлэл"
Үүнээс гадна Эрдэс холдинг компанийн server-ийн суурилуулалт тохиргоо хийх үйлчилгээ, ШУТИС-ийн компьютерийн сүлжээний топологийг зохион байгуулж төхөөрөмжүүдийн тохиргоог гүйцэтгэх үйлчилгээ, WWF олон улсын байгууллагын компьютерийн дотоод сүлжээг шинээр зохион байгуулах, суурилуулах үйлчилгээ, ЗГХЭГ –аас зохион байгуулсан засаг захиргааны IT хариуцсан ажилтнуудад cургалт явуулах үйлчилгээ, Голомт банкны удирдах ажилтнуудад мэдээлэл, сүлжээний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын сургалт явуулах үйлчилгээ, Төрийн байгууллагуудын систем администраторуудад мэдээллийн аюулгүй байдал, прокси сервер, эрсдэлийн үнэлгээний сургалт явуулах үйлчилгээ, NewCom Systems Компанид мэдээллийн технологи, сүлжээний хамгаалалтын сургалт явуулах үйлчилгээг манай компанийн инженер, ажилтнууд амжилттай гүйцэтгэсэн болно.
2009 оны 02-р сард зохион байгуулагдсан " Кибер аюулгүй байдлын нээлттэй өдөрлөг ", " Сүлжээний мониторингийн " сургалтыг манай мэргэжилтнүүд амжилттай зохион байгууллаа. |