"МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ДОТООД АУДИТ" СУРГАЛТ
Банк, санхүүгийн байгууллагууд болон төрийн зарим байгууллагаас гаргаж буй санал хүсэлтийн үндэслэн манай компани 2010 оны 08-р сарын 27-наас 09 дугаар сарын 22 хүртэл хугацаанд "Мэдээллийн аюулгүй байдлын дотоод аудит" 50 цагийн хөтөлбөртэй, гэрчилгээтэй байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын ажилтнууд болон дотоод аудиторуудад зориулсан сургалтанд бүртгэж байна. Энэ сургалт нь мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр аудитын дэлхийд тэргүүлэгч KPMG, Ernst & Young корпорацуудын хөтөлбөр, агуулга, дээр суурилсан хичээлийн модулиудтай бөгөөд дэлхийн орчин үеийн түвшинг хангаж байгаа болно. Тус сургалтаар байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын (МАБ) аудитын зарчим, аргууд, тухайлбал МАБ-ыг үнэлэх арга, МАБ-ын үнэлгээний үр дүнг судлах арга, МАБ-д хандах, итгэх итгэлийн зарчим, хандлага, баримтлах стандарт, шалгууруудыг бодит жишээн дээр тулгуурлан тайлбарлаж хүргэх бөгөөд аюулгүй байдлыг судлах, хянах, үнэлэх, шинжлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх чадвартай болно. Түүнчлэн байгууллагын МАБ-ын удирдлага, зохион байгуулалт, сүлжээ, вебийн аудитын шалгуурууд, эдгээр талбарт үнэлгээ хийх аргачлалын мэдлэг чадвар олгоно.
Мэдээллийн аюулгүй байдлын дотоод аудитыг байнга хэрэгжүүлж буй байгууллага мэдээллийн нийгмийн эрсдлүүдийг сөрөн зогсох, даван гарах чадвартай болж, тасралтгүй ажиллагаа бий болж өрсөлдөх чадвараа дээшлүүлж, ашиг орлоготой, нэр хүндтэй ажиллах боломж нь хангагдана.
Сургалтыг АНУ, Япон, ОХУ, ХБНГУ-д эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлаар мэргэшсэн доктор, магистр зэрэгтэй, профессор, ахлах багш цолтой хүмүүс удирдан явуулна.
№ |
Сэдэв |
Цаг |
Агуулга |
1 |
МАБ-ын аудит нь орчин үеийн нөхцөлд МАБ-ыг хангах хэрэгсэл болох нь |
4 |
Үндсэн ойлголтууд |
2 |
Үйл явц болон систем |
6 |
- Үйл явц болон системийн бүтэц, шинж чанар
- Үйл явц системийн шугамын удирдлагаас чанарын удирдлагын битүү тойрогт шилжих нь
- Үйл явц, системийн хяналт, шалгалтын аргууд
- Үйл явц, системийг хянах шалгах зорилго
|
3 |
Байгууллага, системийн МАБ-ын аудит |
6 |
- МАБ-ын аудитын эрх зүй, аргачлалын үндэс
- Стандарт, хуулиуд
- МАБ-ын аудитыг ойлгон дэмжих, удирдах
- МАБ-ын иж бүрэн аудитын хандлага
- МАБ-ыг үнэлэх аргууд
|
4 |
МАБ-ын үнэлгээний үр дүнг шинжлэх |
6 |
- Аудитын үр дүнг үнэлэх, МАБ-ыг өөрөө үнэлэх
- Аудитын үйл явцыг үнэлэх
- Үр дүнгээ эрсдлийн хандлага дээр суурилан тайлбарлах
|
5 |
Байгууллага, системийн МАБ-ын аудитын практик |
4 |
- Банкны байгууллагын системийн аудитын онцлог
- Тасралтгүй ажиллагааны удирдлагын аудит, онцгой байдлын үед сэргээн ажиллуулах
|
6 |
МАБ-ын аудит болон итгэл |
4 |
- Бизнесийн итгэл болон найдвартай байдал, аюулгүй байдал
- Итгэлцлийн аргууд
- Шалгагдаж буй баримтууд, систем, үйл явцын бүрэн дүүрэн байдал
- МАБ-д итгэх итгэлийн логик загвар
|
7 |
Сүлжээний АБ-ын аудит |
10 |
- Сүлжээний аюулгүй байдлын үнэлгээний шалгуурууд
- Сүлжээний аюулгүй байдлын аудитын аргууд (логик болон гар), мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах
- Сүлжээнд нэвтрэн орох тестүүд
- Сүлжээний аюулгүй байдлыг үнэлэх, аудитын үр дүнг шинжлэх
|
8 |
Вебийн аюулгүй байдлын аудит |
10 |
- Веб аудитын тухай ойлголт
- Вебийн эмзэг байдал цоорхойг илрүүлэх, этикал хакер ашиглан нэвтрэн орох тест хийх
- Вебийн аудитын үр дүнг шинжлэх, үнэлэх
|
Та энэхүү сургалтын хуваарьтай танилцаж сургалтанд хамрагдах өргөдөлийг бөглөж info@sssmn.com хаягаар илгээж болно.
Эсвэл энд дарж сургалтанд онлайнаар бүртгүүлж болно.
Өргөдөл татаж авах
Бусад сургалтын талаар мэдээллийг http://www.sssmn.com/s7.html хаягаас авна уу.
Утас : 70113151 , цахим шуудан: info@sssmn.com |