Мэдээлэл хамгаалах хэрэгслүүд
Телефон утасны суваг ашиглан тагнахаас хамгаалах хэрэгсэл
Манай компани GSM-900/1800, E-GSM, AMPS/DAMPS, CDMA, NMT-450 стандартын үүрэн телефоны сувгийг ашигладаг чагнах, сонсох хэрэгслүүдийн ажиллагааг дарах Moziak серийн хэрэгслүүдийг санал болгож байна. Дээрх төхөөрөмжүүдийн зургийг доороос харна уу:

Гар утасны хүлээн авах зурвасыг дарах шуугиан үүсгэх зарчмаар ажилладаг
Орон зайд шуугиан үүсгэгч, дуу авиа болон доргион-дуу авианы шуугиан үүсгэгч генератор
Шуугиан үүсгэгч. Байшин, барилга, өрөө тасалгаанд явагдаж буй яриаг зайнаас бичиж авдаг төхөөрөмжүүдийн ажиллагааг дарах зориулалттай шуугиан үүсгэгч, дуу авиа болон доргион-дуу авианы шуугиан үүсгэгч генератор VNG-012GL –ийг манай компани санал болгож байна. Энэ төхөөрөмжийг тодорхой барилга байгууламжид байнга суурилуулан ажиллуулдаг, гэхдээ зөөвөрлөн ажиллуулах бүрэн боломжтой.
Гар утасны яриа хаагч. Мөн түүнчлэн нууц яриа явагдаж байх үед гар утсаар дамжуулан яриа сонсох, эсхүл гадагш холбоо барих, мэдээлэл гаргах боломжийг хаах зориулалттай “Хөшиг” хэмээх энгийн төхөөрөмжийг бид санал болгож байна. Уг төхөөрөмж маш энгийн ажиллагаатай бөгөөд GSM, CDMA, DAMPS стандартаар ажилладаг гар утасны яриаг боломжгүй болгох зориулалттай.
Шуугиан үүсгэгч генератор “Купол” Мэдээллийг хууль бусаар хуулах, алсын зайнаас радио долгионоор удирдах техник хэрэгслийн үйл ажиллагааг дардаг шуугиан үүсгэгч генераторыг манай комани санал болгож байна. Энэ генератор нь электрон тагнуулын хэрэгслүүдийн эсрэг үйлчлэхээс гадна радио удирдлагатай төхөөрөмжүүдийг, тухайлбал тэсрэх төхөөрөмжийн удирдлагыг хааж чадна.
- Диктофоны бичлэгийг дарах төхөөрөмжүүд
- Цахилгаан сүлжээний генераторууд, сүлжээний шүүгчид
- Мэдээллийг нууцаар барьж авах хэрэгслүүдийг илрүүлэх иж бүрдэл болон төхөөрөмжүүд
- Шугамын бус локаторууд
Лорнет Хагас дамжуулагч бүхий аливаа тагнуулын электрон хэрэгслийг ямар ч газарт илрүүлэх чадвартай, авч явахад хялбар шугамын бус локаторууд “Лорнет”-ийг манай компани санал болгож байна. Жижиг батерейгаар ажиллана.
|