Аюулгүй байдлын орчин үеийн шаардлага хангасан найдвартай сүлжээ зохиох, төлөвлөх, суурилуулах, одоо байгаа сүлжээг шинэчлэн сайжруулах
Сүлжээний төрөл бүрийн халдлага довтолгоон, хууль бус хандалт, нэвтрэлтээс бүрэн хамгаалагдсан, тасралтгүй найдвартай, DMZ, VPN, VAN, IDPS бүхий хамгийн орчин үеийн сүлжээг зохиож, төлөвлөж суурилуулж өгөх, одоо байгаа сүлжээг шинэчлэн сайжруулах үйлчилгээг бид анх удаа санал болгож байна. Манай суурилуулсан сүлжээ нь мэдээллийн аюулгүй байдлын хамгийн өндөр шаардлагыг бүрэн хангаж чадна.
Захиалагчтай тохиролцсон нөхцлийн дагуу аюулгүй байдлын орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан мэдээллийн сүлжээ, системийн архитектурыг зохиох, суурилуулах, үйл ажиллагаанд нь сургах цогц үйлчилгээг манай компани үзүүлнэ. Манай мэргэжилтнүүд сүлжээний аюулгүй байдлын үнэлгээний стандарт болох “Оранж бүүк”-ийн ангиллаар A, B1, B2 (нийт A, B1, B2, C1, C2, C3, D1, D2 гэсэн ангилалтай) зэрэглэлийн сүлжээний архитектурыг зохиож, суурилуулж, тохируулах туршлага, чадварыг эзэмшсэн болно.
|