Систем, сүлжээний засвар, үйлчилгээ, системийн удирдлагыг аутсорсингоор хэрэгжүүлэх
Байгуулагууд хувь хүмүүс, жижиг байгууллагаар компьютер, систем, сүлжээгээ засуулж, програм суулгаж, үйлчилгээ хийлгэх нь элбэг байдаг. Үүний улмаас онц чухал, хэрэгтэй мэдээллээ устгуулах, дахин дахин эвдрэх, буруу шийдэл ашиглах, ойр ойрхон дуудах, их мөнгө төлөх гэх мэт олон хохирол амсдаг. Мөн чадвар муутай, туршлагагүй мэргэжилтнүүдээр сүлжээ, системийн администратор хийлгэсний улмаас сүлжээний тохируулга хийгддэггүй, байнгын цоорхойтой, халдлага довтолгоонд байнга өртдөг, систем, сүлжээ нь байнга унадаг, улмаар санхүү, сэтгэл санаа, ёс суртахуун, нэр хүндийн болон материаллаг хохирлыг байнга амсаж байдаг. Тэгвэл бид үүнийг “буух эзэнтэй, буцах хаягтай, хариуцлагатай” үйлчилгээгээр дамжуулан шийдэхийг санал болгож байна. Та манайд хандсанаар энэ бүх асуудлаа нэг мөсөн шийдэж цаашдын хохирол, алдагдлаас сэргийлэх боломжтой болно.
|