SSS LLC
 Зөвлөгөө
 Сүлжээ суурилуулах
 Сүлжээ, компьютерийн     үйлчилгээ
 Аюулгүй вэб сайт     боловсруулах
 МАБ-ын аудитууд
 Антивирус програмын     худалдаа
 Эрсдлийн үнэлгээ
 МАБ-ын тодорхой шийдэл
 МАБ-ын бүтээгдэхүүн
 МАБ-ын аутсорсинг
 Сургалтууд
 Тоон гарын үсэг
 Веб аудит , байршуулах
 Сүлжээний мониторинг
 Мэдээлэл устгах үйлчилгээ  
 Хамгаалалтын цогц     програмууд
 Сүлжээний аюулгүй     байдлын шийдлүүд
 Хууль бус нэвтрэлтийг     илрүүлэх шийдэл
 Утасны яриаг хамгаалах     хэрэгслүүд
 Мэдээлэл алдагдахаас     хамгаалах хэрэгслүүд
 Металл хайгч,дэлбэрэх     бодис илрүүлэгч
 Мэргэжлийн гэрэлтүүлэгч
 Нисэх аппаратууд
 Шөнийн харааны хэрэгсэл
 Үзлэгийн хэрэгслүүд
 Тагнуулын хэрэгсэл
 Бусад
Follow me
Follow me

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн шинжилгээ, үнэлгээ

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлага эрсдлийн шинжилгээ, үнэлгээн дээр тулгуурладаг. Эрсдэл буюу заналхийлж буй аюул, оршин буй эмзэг сул байдал, цоорхойг шинжлэлгүйгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй. Орчин үеийн мэдээллийн ямар ч систем, байгууллагын зохион байгуулалт нь мэдээллийн аюулгүй байдлын аливаа халдлага, довтолгоон, гэмт үйлдлийн нөлөөлөлд амархан өртөх эмзэг, сул, олон цоорхойтой гэдэг харамсалтай боловч гарцаагүй үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Эмзэг сул байдал улам ихсэж буй өнөөгийн нөхцөлд Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилго хурцаар тавигдах нь мэдээж. Байгууллагын бүтэц зохион байгуулалт нүсэр, том болох тусам төрөл бүрийн аюул үүсэх эрсдэл улам ихэснэ. Хандах ёсгүй мэдээлэлд ажилтнууд хууль бусаар хандах, хулгайлах, ашиглах, зарах, устгах, өөрчлөх эрсдэл ч эрс нэмэгдэнэ.
Эрсдлийг шинжилж, үнэлснээр учирч болох хохирлыг хэмжээг тодорхойлж, тохирсон арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой болно.  

Сүлжээ, системийн аюулгүй байдлын эрсдлийн шинжилгээ, үнэлгээ

Эмзэг сул байдал улам ихсэж буй өнөөгийн нөхцөлд Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилго хурцаар тавигдах нь мэдээж. Байгууллагын мэдээллийн систем нүсэр, том болох тусам төрөл бүрийн аюул үүсэх эрсдэл улам ихэснэ. Мэдээллийн нөөцөд гаднаас хууль бусаар хандах, хулгайлах, устгах, өөрчлөх эрсдэл ч эрс нэмэгдэнэ. Эдгээр эрсдэл өндөрсөж, учрах хор хохирлын хэмжээ нэмэгдэх тусам мэдээллийн системээ хамгаалах нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Эрсдлийг шинжилж, үнэлснээр учирч болох хохирлыг хэмжээг тодорхойлж, тохирсон арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой болно.
Туршин шалгагдсан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аргуудыг ашиглан танай байгууллагын мэдээллийн системийн хамгаалагдсан байдлыг үнэлж, оршин буй эрсдэлүүдийг тодорхойлж, шинжилж, сүлжээний хамгаалагдсан байдлаа эрс дээшлүүлэх тодорхой зөвлөмжийг боловсруулж өгөх үйлчилгээг бид санал болгож байна. Шаардлагатай гэж үзвэл мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах эдийн засгийн үндэслэлтэй хамгаалалтын нэмэлт шийдлүүдийг боловсруулж, санал болгож болно.