Криптограф хамгаалалтын гэрчилгээтэй хэрэгслүүдийг суулгаж тохируулах
Өгөгдөл, мэдээллийг шифрлэх, тоон гарын үсгийн дэд системийг бүрдүүлэх төрөл бүрийн тоног төхөөрөмж, програм хангамжийг энэ үйлчилгээний хүрээнд нийлүүлж, суулгаж, тохируулж, сургаж, ажиллагаанд оруулна.
Давуу талууд:
- Дамжуулах, хадгалах, хүлээн авах өгөгдөл, мэдээллийн нууцлал, халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хангана.
- Өгөгдөл, мэдээллийг зөвхөн эрх бүхий этгээд л нээж чадна.
- Цахим гэрээ хэлцэл, бизнес, цахим харилцаа тань найдвартай, аюулгүй болно.
- Мэдээллийн аюулгүй байдал дээшилнэ..
Мэдээлэл хамгаалах гэрчилгээжсэн хэрэгслүүдийг нэвтрүүлэх.
Монгол улсын байгууллагууд сүлжээ тавьж өгнө гэсэн дурын компанийн санал болгосон тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг тавиулдаг. Гэтэл тэдгээр тоног төхөөрөмж, хэрэгслийн ихэнх нь олон улсын түвшинд баталгаажиж, гэрчилгээжээгүй, аюулгүй байдлын хувьд найдваргүй байдаг. Манай компани захиалагчийн хүсэлтийн дагуу байгаа хэрэгслүүдийг шалгаж нягтлах, олон улсын баталгаатай гэрчилгээжсэн хэрэгслүүдийг нийлүүлэх, суурилуулах, тохируулах үйлчилгээг санал болгож байна.
Хамгаалалтын нэг бүрчилсэн хэрэгслүүдийг нэгтгэж, цогц шийдэл болгон уялдуулах, тохируулах.
Байгууллагуудад одоо ашиглагдаж байгаа хамгаалалтын салангид хэрэгсэл, шийдлүүд болон бидний санал болгож төрөл бүрийн хэрэгсэл, шийдлүүдийг нэгтгэн уялдуулах замаар байгууллагын сүлжээ, системийн аюулгүй байдлыг хангах иж бүрэн цогц шийдлийг боловсруулах, суулгах, тохируулах, сургах.
Давуу талууд:
- Мэдээллийн аюулгүй байдлын програм-техникийн цогц шийдэл бий болно.
- Олон жижиг шийдлүүдийг байнга худалдан авч нэмж суурилуулах шаардлагагүй болно.
- Аюулгүй байдлын бүрдэл хэсгүүдийн дээд зэргийн уялдаа хангагдана.
- Уян хатан, нэг архитектурт уялдсан шинжтэй болно.
- Ажилтнуудын ойлголт мэдлэг, чадвар дээшилнэ.
- Бидний боловсруулсан архитектурын хүрээнд дараах дэд системүүд бий болно:
- Хэрэглэгчдийг таньж зөвшөөрөх
- Сүлжээний урсгалыг (трафик) барьж авах
- Сүлжээний урсгалыг шинжлэх
- Хандалтыг хязгаарлах
- Мэдээлэл хамгаалах програмын хэрэгслүүдийг удирдах
- Аливаа будлиан, учрал, тохиолдлыг аюулгүй байдлын бүртгэлийн файлд бүртгэх
- Програм хангамжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хянах
Мэдээлэл хамгаалах нэмэлт програм хангамжийг боловсруулах.
Мэдээлэл хамгаалах стандарт хэрэгслүүдийг ашиглахын зэрэгцээ мэдээлэл хамгаалах нэмэлт програм хангамжийг бид боловсруулж байна. Нэмэлт програм хангамж боловсруулснаар гадны програм хангамжийг Монголын нөхцөлд нийцүүлэх, мэдээлэл хамгаалахад тавигдах нэмэлт шаардлагуудыг хэрэгжүүлэх боломжттой болно.
Давуу талууд:
- Хамгаалалтын стандарт хэрэгслүүдээс үл хамаарах
- Байгууллагын онцлог шаардлагуудыг хэрэгжүүлэх боломж
- Мэдээллийн системийг баталгаажуулахад хялбар болох.
Програмын болон програм техникийн хамгаалалтын хэрэгсэл боловсруулах
Манай компанийн програмчид танай байгууллагын онцлог, үйл ажиллагааны шаардлагад нийцсэн аюулгүй байдлын програм хангамжийн шийдлүүдийг боловсруулж өгөх үйлчилгээг санал болгож байна. Ямар төрлийн програм хангамж боловсруулах шаардлагатай МАБ-ын аудит, эрсдэлийн үнэлгээ, эмзэг сул байдал, цоорхойн шинжилгээн дээр тулгуурлан тодорхойлно.
Нууц мэдээлэл боловсруулах програмын хамгаалалттай хэрэгсэл боловсруулах
Мэдээллийг хамгаалах крипто хамгаалалт, түүний дотор VPN боловсруулах, суурилуулах, ашиглаж сургах үйлчилгээг бид санал болгож байна. Бид энэ үйлчилгээний хүрээнд танай байгууллагын онцлогийг бүрэн тусгасан, үйлдлийн системийн архитектурын сул тал, цоорхой, дутагдлыг нөхөх, мэдээлэл хамгаалах, халдлагаас сэргийлэх, мэдээллийн шифрлэх, тагнуулын програмуудаас хамгаалах програмын шийдлүүдийг боловсруулж суулгаж өгнө.
Хамгаалалтын цогц шийдэл бүхий сүлжээг зохиох, төлөвлөх, суурилуулах.
Захиалагчтай тохиролцсон нөхцлийн дагуу аюулгүй байдлын орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан мэдээллийн сүлжээ, системийн архитектурыг зохиох, суурилуулах, үйл ажиллагаанд нь сургах цогц үйлчилгээг манай компани санал болгож байна. Манай мэргэжилтнүүд сүлжээний аюулгүй байдлын үнэлгээний стандарт болох “Оранж бүүк”-ийн ангиллаар A, B1, B2 (нийт A, B1, B2, C1, C2, C3, D1, D2 гэсэн ангилалтай) зэрэглэлийн сүлжээний архитектурыг зохиож, суурилуулж, тохируулах туршлага, чадварыг эзэмшсэн болно.
Дээрх бүх үйлчилгээг нэгтгэсэн “БҮРЭН ХАМГААЛАЛТ”-ын цогц үйлчилгээ
Дээр дурдсан бүх үйлчилгээг багцаар нь авах боломжийг бид танд олгож байна. Энэ бүх үйлчилгээг багцаар нь авсанаар үйлчилгээ тус бүрийг салгаж авах үнээс 25 хувийг та хэмнэх боломжтой болно. Түүнчлэн МАБ-аа хангах арга хэмжээг үргэлжилсэн урт хугацаанд сунжруулан хэрэгжүүлэх нь эрсдэлд өртсөн хэвээр байх нөхцлийг бий болгоно.
Техникийн үйлчилгээ, дэмжлэг
Манай компани өөрийн бүтээгдэхүүн, нийлүүлсэн тоног төхөөрөмж, програм хангамж, шийдлүүдийн техникийн үйлчилгээ, дэмжлэгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Хамгаалалтын шийдлүүдийг сонгох, тэдгээрийг байгууллагад ашиглах явцад үүсэж болох аливаа асуудлыг хамгийн богино хугацаанд, байгууллагад хамгийн бага зардалтайгаар шийдвэрлэх боломжийг манай хандлага, удирдлага зохион байгуулалт, байгууллагын дотоод соёл, мэргэжилтнүүдийн цогц шинж, чадвар олгодог.
Манай компанийн үзүүлдэг техникийн үйлчилгээ, дэмжлэгийн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарагдана:
- Мэдээлэл хамгаалах хэрэгсэл, шийдлүүдийг суурилуулах, ашиглалтад оруулах, тохируулах иж бүрэн үйлчилгээ.
- Сүлжээ, системийн аюулгүй байдлын бодлого боловсруулах, ашиглалтын дэг боловсруулах иж бүрэн үйлчилгээ.
- Хамгаалалтын хэрэгслүүдийг удирдаж буй администраторууд, үйлчлүүлэгчдийг аюулгүй ажиллагаанд сургах багц үйлчилгээ.
- Суурилуулсан техник хэрэгслийн ашиглалтын явцад техникийн үйлчилгээ хийх, дэмжлэг үзүүлэх,шинэчлэл,сайжруулалтуудыг үнэгүй суулгаж өгөх.
- Түншүүддээ техникийн дэмжлэг үзүүлэх
IPSec протоколын дагуу VPN зохион байгуулах
Танай байгууллагын дотор болон салбар нэгжүүд, түнш байгууллагуудтайгаа сүлжээгээр дамжин харилцах байнгын харилцааг аюулгүй болгох үүднээс мэдээллийн шифрлэн дамжуулдаг хувийн виртуаль сүлжээг (VPN) зохион байгуулж ашиглалтанд оруулж өгөх үйлчилгээг манай компани санал болгож байна. Энэ үйлчилгээг авсанаар та түншүүдтэйгээ, салбар нэгжүүдтэйгээ солилцож буй аливаа мэдээлэл гадны халдлага, оролцоо, замаас барьж авах, нууцаар сонсох халдлагаас найдвартай хамгаалагдана.
Хамгаалалтын бусад механизм
Танай компанид хийсэн эрсдэлийн үнэлгээ, аудитын үр дүнд тодрон гарч ирсэн хэрэгжүүлвэл зохих арга хэмжээ, хамгаалалтын бусад нэмэлт механизмуудыг хүсэлтийн дагуу нийлүүлэх, суурилуулах, тохируулах үйлчилгээг бид санал болгож байна.
|