SSS LLC
 Зөвлөгөө
 Сүлжээ суурилуулах
 Сүлжээ, компьютерийн     үйлчилгээ
 Аюулгүй вэб сайт     боловсруулах
 МАБ-ын аудитууд
 Антивирус програмын     худалдаа
 Эрсдлийн үнэлгээ
 МАБ-ын тодорхой шийдэл
 МАБ-ын бүтээгдэхүүн
 МАБ-ын аутсорсинг
 Сургалтууд
 Тоон гарын үсэг
 Веб аудит , байршуулах
 Сүлжээний мониторинг
 Мэдээлэл устгах үйлчилгээ  
 Хамгаалалтын цогц     програмууд
 Сүлжээний аюулгүй     байдлын шийдлүүд
 Хууль бус нэвтрэлтийг     илрүүлэх шийдэл
 Утасны яриаг хамгаалах     хэрэгслүүд
 Мэдээлэл алдагдахаас     хамгаалах хэрэгслүүд
 Металл хайгч,дэлбэрэх     бодис илрүүлэгч
 Мэргэжлийн гэрэлтүүлэгч
 Нисэх аппаратууд
 Шөнийн харааны хэрэгсэл
 Үзлэгийн хэрэгслүүд
 Тагнуулын хэрэгсэл
 Бусад
Follow me
Follow me

МАБ-ын удирдлагын үйл явцыг аутсорсингоор хэрэгжүүлэх

Байгууллагын МАБ-ыг удирдах нь хоорондоо харилцан үйлчилдэг, холбоотой, зохих мэргэшил, туршлага, чадвар бүхий гадны байгууллага, мэргэжилтнүүдийг татан оролцуулах, эсхүл уг мэргэшсэн байгууллагад аутсорсингийн гэрээгээр бүрэн даалгаж өгч болох үйл явцаас бүрддэг.
“ССС” ХХК-нь МАБ-ын удирдлагын дараах үндсэн үйл явцыг аутсорсингийн гэрээний дагуу бүрэн болон хэсэгчлэн хэрэгжүүлэх үйлчилгээг санал болгож байна:

  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага
  • Мэдээллийн аюулгүй байдлын дотоод аудит

Эдгээр үйл ажиллагааг аутсорсингийн гэрээгээр мэргэшсэн байгууллагад шилжүүлснээр байгууллага дараах давуу тал, ашигтай байдлыг олж авна:

  • Удирдлагын эдгээр үйл явцыг байгууллагад нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө, цаг хугацааг хэмнэх
  • Удирдлагын үйл явцын чанар, үр нөлөөг өндөр түвшинд гаргах
    (манай ажилтнууд дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад МАБ-ын чиглэлээр мэргэшсэн, өөрсдийгөө байнга хөгжүүлж байдаг, дэлхийн түвшний мэргэжилтнүүд болно).
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зардлыг эрс багасгах
    (МАБ-ыг хангахын тулд хэд хэдэн орон тоо гаргаж, ажилтан ажиллуулах шаардлагатай болдог. Гэтэл аутсорсингийн зардал нь мэдээллийн аюулгүй байдлын нэг ажилтны цалин, түүнийг сургах хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, ажлын байрыг зохион байгуулах, нийгмийн даатгал, татвар төлөх зардлаас илүү гарахгүй боловч илүү мэргэшсэн удирдлага хэрэгжүүлнэ. Түүнээс гадна энэ чиглэлээр мэргэшсэн, цогц шинж чанар бүхий мэргэжилтэн монгол улсад маш цөөхөн байна).
  • Техник, програм хангамжийн хэрэгсэлд зарцуулах мөнгийг хэмнэх
    (Мэдээллийн нөөцийг бүртгэх, эмзэг сул байдал цоорхойг илрүүлэх, эрсдлийг үнэлэх, стандартын шаардлагад нийцэж буй нийцлийг тодорхойлох, бодлого, дэг боловсруулах, дотоод аудитын үйл явцыг төлөвлөх, тайлан бэлтгэх шаардлагатай бүх техник хэрэгсэл, програм хангамж, аргачлал манай компанид байгаа учир байгууллага тэдгээрийг худалдан авах шаардлагагүй. Мөн түүнчлэн үл мэдэгдэх олон мянган шийдэл, бүтээгдэхүүнээс сонгох хэцүү сонголтоос чөлөөлөгдөнө).
  • Байгууллагын доторх элдэв нөлөөлөл үгүй болсноор асуудлыг бодитойгоор шийдэж байна (байгууллагын доторхи албан болон албан бус харилцаа, бусад олон хүчин зүйлсийн улмаас бодит аюул, эрсдэл, нөхцөл байдлыг удирдлагаас нуух хандлага их байдаг. Манай мэргэжилтнүүд энэ бүхнээс хамааралгүй, асуудалд бодитой хандах боломжтой).

Танай байгууллагын МАБ-ын эрсдлийн удирдлага болон дотоод аудитыг бид аутсорсингийн гэрээгээр хүлээн авснаар дараах үүргийг өөртөй хүлээнэ:

  • Орчин үеийн нөхцөл байдал, мэдээллийн нийгмийн шаардлага, хууль тогтоомж, стандартын шаардлага, тэргүүний туршлагад танай байгууллагын нийцэж буй нийцлийг хангах.
  • Оршин буй эрсдэлийг зөв үнэлэх, байнга өөрчлөгдөж буй хандлага, аюул, эмзэг байдал, технологийг цаг алдалгүй хүлээн авч зохих арга хэмжээ хэрэгжүүлэх боломжоор хангах.
  • Аливаа будлиан учрал, тохиолдол бий болоход бүртгэх, боловсруулах, хариу үйлдэл хийх, урьдчилан сэргийлэх чадвартай болгох.
  • Заавал хийгдэх гадаад аудитыг (дээд байгууллага, зохицуулагч байгууллага, хувьцаа эзэмшигчдэд дүнгээ тайлагнадаг) амжилттай давж гарахад бэлэн байлгах.
  • МТ-ийн дэд бүтэц, мэдээллийн нөөцийн хамгаалагдсан байдлын зохих түвшинг хангахад нь туслан дэмжих
  • Эмзэг сул байдал, цоорхойг цаг алдалгүй илрүүлж арилгах боломжийг бүрдүүлэх. 

Эрсдлийг удирдах, дотоод аудит хэрэгжүүлэх үйл явцыг захиалагчтай тохиролцсон үйлчилгээний түвшний гэрээний (SLA) дагуу аутсорсингоор хэрэгжүүлнэ. Гэрээний дагуу мэдээллийн аюулгүй байдлыг удирдах үйл явцын талаар баримтжуулсан тайланг захиалагч авч байна.
МАБ-ын удирдлагыг аутсорсингоор хэрэгжүүлэх үйлчилгээг авах урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл үйлчилгээний маягтыг бөглөнө үү. Манай менежер тантай холбогдож тодорхой мэдээлэл өгөх болно.