Мэдээллийн аюулгүй байдлын багц сургалт зохиох
Сургалт нь манай компаний консалтинг, зөвлөгөөний үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Байгууллагуудын МАБ-ын хүрээнд үүсэж буй тодорхой асуудлуудыг шийдэх нь манай тактикийн зорилго болохын зэрэгцээ олон түмэн, байгууллагын ажиллагсдын мэдээллийн аюулгүй байдлын ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, чадварыг нь дээшлүүлэх, туршлагажуулах стратеги зорилгыг бид өмнөө тавьдаг. Ажиллагсдын МАБ-ын ойлголт мэдлэг байхгүй бол МАБ хангагдахгүй, удирдлага хэрэгжихгүй, дэг мөрдөгдөхгүй, эрсдлүүд ихэссээр байх болно.
МАБ-ын үйл явцад мэдээллийн нөөцтэй харьцаж буй бүх ажилтнуудыг – “захирлаа эхлээд цэвэрлэгч хүртэл” татан оролцуулах, тэдний хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулан ойлгуулах нь аюулгүй байдлын удирдлагын үндсэн зарчим юм. Мэдээлэлтэй харьцаж буй аль нэг ажилтан ойлголтгүй байх, сургалтын хөтөлбөргүй байх нь удирдлагын тогтолцооны үр нөлөөгүй байдал, МАБ-ын эрсдэл ихсэхийн нэг үндсэн шалтгаан болдог.
МАБ-ын ойлголттой хэдхэн хүн нь Мэдээллийн Аюулгүй Байдлын удирдлагын тогтолцоог (МАБУТ) хэрэгжүүлж чадахгүй. Байгууллагын бүх ажилтан тодорхой ойлголт мэдлэгтэй, сэдэл, тэмүүлэлтэй, мэдээлэлтэй харилцах, боловсруулах, хамгаалах дадал, туршлагатай байсан тохиолдолд л МАБУТ хэрэгждэг.
Бид аливаа байгууллагын захиалгаар сургалтын семинар, хамтын сургалт, нарийн мэргэшсэн сургалтыг зохион байгуулах үйлчилгээг санал болгож байна. Сургалтыг дүүргэсэн ажилтнуудад СХЗҮТ-тэй хамтарсан гэрчилгээ олгоно.
Семинар, сургалтын сэдвийг доороос үзнэ үү. Сургалтын төлөвлөгөөг “ССС” ХХК-ийн мэргэжилтнүүд боловсруулсан болно:
- IS001 - МАБ-ын үндэс (Удирдах ажилтнуудад зориулсан).
Энэ сургалт нь 2-4 цагийн багц семинараас бүрдэх 32 цагийн хөтөлбөртэй ба МАБ-ын удирдлагыг зохион байгуулах талаар байгууллагын удирдах ажилтнуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
- IS002 - МАБ-ын үндсэн ойлголт, бүрдэл хэсэг (Ажилтнуудад зориулсан).
нэ сургалт нь 26 цагийн хөтөлбөртэй ба МАБ-ын үндсэн ойлголт, бүрдэл хэсэг, ач холбогдол, мэдээллийн нөөц, түүний ангилал, хандах зэрэглэл, ажилтан бүрийн хүлээх үүрэг, хариуцлага, аюулгүй байдлын дэгүүд, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, ойлголт өгөх зорилготой.
- IS003 - Сүлжээний аюулгүй байдлын удирдлага
Энэ сургалт нь 48 цагийн хөтөлбөртэй ба Сүлжээний архитектур, зохион байгуулалт, аюулгүй байдлын шийдлүүд, бүрдэл хэсэг, хэрэгслүүдийн талаар үндсэн мэдлэгийг олгох зориулалттай. Найдвартай сүлжээ, систем төлөвлөж, хэрэгжүүлэх, сүлжээгээ сайжруулах гэж буй байгууллагын систем администратор, техникийн ажилтан, менежерүүд зориулагдсан.
- IS004 - МАБ-ын дотоод аудит
Монголд анхны энэ сургалтаар МАБ-ын аудитын үндсэн ойлголт, онолын үзэл баримтлал, хандлагууд, аудит хэрэгжүүлэх практик арга, аргачлал, хэрэгслүүдийн тухай мэдлэг олгоно. Мөн аудитын үндсэн шалгуурууд, стандарт, өгөгдөл цуглуулах арга, эрсдлийг үнэлэх, хамгаалагдсан байдлыг үнэлэх аргачлал, аудитын үйл явцыг зохион байгуулах зарчмууд, тайлан бэлтгэх талаар мэдлэгийг олгоно. Аудит хийхэд ашигладаг програмын хэрэгслүүдийг бодитойгоор үзүүлж, ажиллах дадлага олгоно. Сургалт 26 цагийн хөтөлбөртэй ба дотоод аудитор менежерүүд, администраторуудад зориулагдсан болно.
- IS005 - МАБ-ын эрсдлийн удирдлага
Энэ төрлийн хичээлийг Монголд анх удаа санал болгож байгаа бөгөөд удирдах ажилтан, менежерүүдэд зориулагдсан учир олон янзын математик загвар, програмын хэрэгслээр толгой эргүүлэлгүй жинхэнэ амьдралд хэрэглэгдэх загвар, хандлага, эрсдэл үнэлэх арга, аргачлалыг энгийн ойлгомжтой хэлээр тайлбарлан, бодит дасгалууд хийнэ. Сургалтын хөтөлбөр 16 цаг бөгөөд 4 цагаар таслан 4 долоо хоногт хичээллэх боломжтой.
- IS006 - MNS 27001/2009, MNS 27002/2007 стандартын нийцэл”
СХЗҮТ-тэй хамтарсан гэрчилгээ олгох энэ сургалтыг уг стандартуудыг боловсруулсан эрдэмтэн хөтлөн явуулах бөгөөд 16 цагийн хөтөлбөртэй. Сургалтыг дуусгасан сонсогчдод СХЗҮТ болон МШХХТГ-ын хамтарсан албан ёсны гэрчилгээ олгоно. Сургалтаар МАБ-ын олон улсын үндсэн стандартууд дээр тулгуурлан боловсруулсан MNS 27001/2009, MNS 27002/2007 стандартын талаарх үндсэн мэдлэг, МАБ-ын удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлох, ашиглаж буй хяналт, арга хэмжээг зохион байгуулах суурь мэдлэг олгоно. Байгууллагын удирдах ажилтнууд, менежерүүд, МТ-ийн менежерүүдэд зориулагдсан болно.
- IS007 - “MNS 27001/2009 стандартад нийцсэн МАБУТ-г хэрэгжүүлэх”
Энэ сургалтаар BSI-ийн боловсруулсан МАБ-ын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх 10 модультай аргачлалыг зааж сургана. Сургалтын 32 цагийн багагүй хэсэг нь МАБУТ-г хэрэгжүүлэх үе шат бүрийн практик ажилбаруудыг бие даан гүйцэтгэхэд зориулагдана. Өмнөх сургалтын шууд үргэлжлэл болдог учир дэс дараалсан байдлаар суралцахад зориулагдсан.
- IS008 - Сүлжээний мониторинг
10 цагийн хөтөлбөртэй, сүлжээний администратор, МАБ-ын мэргэжилтнүүдэд зориулсан энэ сургалтаар байгууллагын дотоод сүлжээнд орж буй, дотоод сүлжээнээс гарч буй мэдээллийн урсгалыг тандан тодруулах, халдлага довтолгоон, хууль бус аливаа үйлдлийг илрүүлэх арга, аргачлал, програмын хэрэгслүүдийн тухай мэдлэг олгож, хэрэгслүүд дээр ажиллах практик дадлагууд хийлгэнэ.
- IS009 - Бүртгэлийн файл, мэдээллийн шинжилгээ
8 цагийн хөтөлбөртэй, сүлжээний администратор, МТ-ийн менежер, МАБ-ын мэргэжилтнүүдэд зориулсан энэ сургалтаар системийн хяналтын болон бүртгэлийн файлуудын бичлэгийг задлан шинжлэх, хууль бус үйлдэл, халдлагыг уг бичлэгийн дагуу тодруулах, шинжлэх, эх сурвалжыг тогтоох практик чадвар олгоно.
- IS013 - МАБ-ын будлианы удирдлага
МАБ-ын аливаа будлиан, учрал, тохиолдол, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, боловсруулах, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, ноцтой, өөрсдөө боловсруулах боломжгүй тохиолдолд Кибер Довтолгоонтой Тэмцэх багт шилжүүлэн өгөх дэг, журам, арга, аргачлалыг 16 цагийн хөтөлбөртэй энэ сургалтаар зааж сургана. Энэ удирдлагыг байгууллагад хэрэгжүүлснээр төрөл бүрийн алдагдал, хор хохирлоос урьдчилан сэргийлэх, будлианы улмаас учрах хохирлыг багасгах, дахин будлиан үүсэхээс сэргийлэх, аюулгүй байдлын хандлагыг тодорхойлох бүрэн боломжтой болдог.
- IS014 - Системийн болон сүлжээний администраторуудын аюулгүй байдлын мэдлэг чадвар
Сүлжээний болон системийн администраторуудад зориулсан 16 цагийн энэ сургалтаар .....................................................................................................................чадвар олгоно.
Сургалтын хуваарь
Код |
Хөтөлбөрийн нэр |
Хугацаа |
Үнэ |
Зохиогдох огноо |
Тайлбар |
IS001 |
МАБ-ын үндэс (Удирдах ажилтнуудад зориулсан) |
32 цаг |
350000₮ |
Захиалгаар 6-аас доошгүй хүнд |
|
IS002 |
МАБ-ын үндсэн ойлголт, бүрдэл хэсэг (Ажилтнуудад зориулсан). |
26 цаг |
279000₮ |
Анги бүрэлдэх тохиолдолд сар бүр |
|
IS003 |
Сүлжээний аюулгүй байдлын удирдлага |
48 цаг |
350000₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
|
IS004 |
МАБ-ын дотоод аудит |
26 цаг |
299000₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
|
IS005 |
МАБ-ын эрсдлийн удирдлага |
16 цаг |
199000₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
|
IS006 |
MNS 27001/2009, MNS 27002/2007 стандартын нийцэл |
16 цаг |
219000₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
Гэрчилгээний үнэ багтсан |
IS007 |
MNS 27001/2009 стандартад нийцсэн МАБУТ-г хэрэгжүүлэх |
32 цаг |
419000₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
Гэрчилгээний үнэ багтсан |
IS008 |
Сүлжээний мониторинг |
10 цаг |
199900₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
|
IS009 |
Бүртгэлийн файл, мэдээллийн шинжилгээ |
8 цаг |
219900₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
|
IS013 |
МАБ-ын будлианы удирдлага |
16 цаг |
219900₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
|
IS014 |
Системийн болон сүлжээний администраторуудын аюулгүй байдлын мэдлэг чадвар |
32 цаг |
449000₮ |
Сургалтын анги бүрэлдсэнээр |
Суралцагчийн эзэмшихийг хүсч буй мэдлэг сонирхолоос хамааран... |
Та сургалтын хуваарьтай танилцаж сургалтанд хамрагдах өргөдөлийг бөглөж info@sssmn.com хаягаар илгээж болно.
Эсвэл энд дарж сургалтанд онлайнаар бүртгүүлж болно.
Өргөдөл татаж авах
|