Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох, хувийн түлхүүр үүсгэж өгөх
Дэлхийн улсуудад нийгмийн бүх салбарт тоон гарын үсэг, биометр гарын үсгүүд өргөн ашигладаг, хуулиуд, зохицуулалт батлагдан гарсан боловч Монгол улсад одоо болтол тоон гарын үсгийн хууль батлагдан гараагүй байна. Гэтэл нийгмийн хөгжлийн дагуу мэдээлэл илгээх, хүлээн авах, солилцох харилцааны аюулгүй байдлыг хангахын тулд тоон гарын үсэг ашиглах зайлшгүй шаардлага тулгараад байна. Монгол улсын хууль тогтоомжоор тоон гарын үсгийг хориглосон ямар ч заалт байхгүй байгаа, эрх зүйн онолын “Хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө” гэсэн зарчмын дагуу тодорхой байгууллагын хэмжээнд болон бүлэг байгууллагын хэмжээнд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц (PKI) байгуулж өгөх, эсхүл тоон гарын үсгийн хувийн түлхүүр үүсгэж, гэрчилгээжүүлэх үйлчилгээг санал болгож байна.
|