SSS LLC
 Зөвлөгөө
 Сүлжээ суурилуулах
 Сүлжээ, компьютерийн     үйлчилгээ
 Аюулгүй вэб сайт     боловсруулах
 МАБ-ын аудитууд
 Антивирус програмын     худалдаа
 Эрсдлийн үнэлгээ
 МАБ-ын тодорхой шийдэл
 МАБ-ын бүтээгдэхүүн
 МАБ-ын аутсорсинг
 Сургалтууд
 Тоон гарын үсэг
 Веб аудит , байршуулах
 Сүлжээний мониторинг
 Мэдээлэл устгах үйлчилгээ  
 Хамгаалалтын цогц     програмууд
 Сүлжээний аюулгүй     байдлын шийдлүүд
 Хууль бус нэвтрэлтийг     илрүүлэх шийдэл
 Утасны яриаг хамгаалах     хэрэгслүүд
 Мэдээлэл алдагдахаас     хамгаалах хэрэгслүүд
 Металл хайгч,дэлбэрэх     бодис илрүүлэгч
 Мэргэжлийн гэрэлтүүлэгч
 Нисэх аппаратууд
 Шөнийн харааны хэрэгсэл
 Үзлэгийн хэрэгслүүд
 Тагнуулын хэрэгсэл
 Бусад
Follow me
Follow me

Үйлчилгээний тодорхойлолт

Дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, шинжээчид 21-р зууныг “мэдээллийн дайны зуун, мэдээллийн аюулгүй байдлын зуун” хэмээн тодорхойлж байна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг “сүлжээний аюулгүй байдал”-тай адилтган ойлгодог гэнэн үе өнгөрч “Захиргаа - удирдлагын”, “Дэгийн”, “Програм - Техникийн” цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж үзэж байна. Нийтээр баримтлах, даган мөрдөх хэм хэмжээг (стратеги бодлого, хөтөлбөр, дэг) батлан мөрдөх, зохион байгуулалтын арга хэмжээ, програм техникийн арга хэмжээ хэрэгжүүлэх замаар байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хангагдана. Мэдээллийн нийгмийн нөхцөлд байгууллагын ашиг орлого, тасралтгүй ажиллагаа, өрсөлдөх чадвар, бизнесийн нууц, хөрөнгө, нөөц, нэр хүндэд ноцтой хор хохирол учруулах аюулууд өдөр бүр нэмэгдэж, сүлжээ, систем, компьютер, хүний сул талыг ашигласан гэмт хэрэг, зөрчил, сөрөг үзэгдэл улам олширч, уламжлалт гэмт хэргүүд кибер орчинд шилжиж байна. Энэ нөхцөлд Мэдээллийн аюулгүй байдлаа хангах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, эдгээр арга хэмжээг санхүүжүүлэх, хөрөнгө мөнгө зарцуулах зайлшгүй шаардлага байгууллага бүрийн өмнө тулгарч байна. Орчин үеийн байгууллагууд Мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд стратеги, бодлого, хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжүүлж, аюулгүй ажиллагааны иж бүрэн багц дэгийг батлан мөрдүүлж, програм - техникийн цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаагүй бол амжилттай бизнес эрхэлнэ, зах зээлээ өргөжүүлнэ, шинэ технологи нэвтрүүлнэ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд гаргана, ашиг орлогоо шударгаар нэмэгдүүлнэ, хүнээ хөгжүүлнэ, бизнесийн нууцаа хадгална гэж яриад нэмэргүй.

Мэдээллийн систем нарийн төвөгтэй болох тусам халдлага, довтолгоонд өртөх магадлал өндөр, эмзэг сул байдал, цоорхой ихтэй болж, гаргах зардал өндөрсөж, өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг татан оролцуулах замаар иж бүрэн шийдэл гаргуулах шаардлагатай болдог.

Тиймээс манай компани таны бизнесийн амжилтын баталгаа болсон мэдээллийн аюулгүй байдал, байгууллагын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн иж бүрэн үйлчилгээ (зөвлөгөө, нийлүүлэлт, суурилуулалт, боловсруулалт, техникийн дэмжлэг, аудит, туршилт, веб байршуулах, сургалт г.м), шийдэл, бүтээгдэхүүнийг санал болгож байна. МАБ-ын аудит, эрсдлийн үнэлгээ, удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, гэрчилгээжүүлэх, сургалт зохион байгуулах, сүлжээ систем зохиох, төлөвлөх, нэвтрүүлэх, тохируулах чиглэлд манай мэргэжилтнүүд хосгүй туршлага хуримтлуулж чадсан билээ. Энэ бүх туршлагыг үндэсний аюулгүй байдал, байгууллагын аюулгүй байдлыг хангахад ашиглах, та бүхний цаг хугацаа, илүүдэл зардлыг хэмнэхэд ашиглах нь бидний эрхэм зорилго болж байна.