Буцах
Монголын боловсролын байгууллагуудад заналхийлж буй сүлжээний үндсэн аюулууд
Монголын боловсролын байгууллагуудад заналхийлж буй сүлжээний үндсэн аюулууд
2009 оны байдал болон 2010 оны хандлагаас харахад Монгол улсын боловсролын байгууллагуудад учирч болох кибер аюулууд өсөх хандлагатай байна. Хамгийн хор хөнөөлтэй аюулуудыг дараах жагсаалтаас харна уу:
Нийгмийн сүлжээнүүд Facebook болон MySpace гэх зэрэг нийгмийн сүлжээнүүд оюутан сурагчдад хамгийн их аюул дагуулж байна. Яагаад гэвэл вирус, фишинг, спам гэх зэрэг төрөл бүрийн халдлага үйлдэх хамгийн тохиромжтой платформ болж байна. Тэнд ноёрхож буй “итгэл”-ийн уур амьсгалыг халдагчид овжин ашиглаж байна.
Хортой програм хангамж Боловсролын зорилгоор Интернетийг ашигладаг учир оюутан багш нар санамсар болгоомжгүйгээр хортой програм хангамжийг ачаалах тохиолдол маш ихсэж байна. Ийм програм хангамжууд хэрэглэгчийн компьютерт суумагцаа хандалтын эрхийн төрөл бүрийн мэдээлэл, хувийн мэдээллийг хулгайлж байна.
Ботнетүүд
Бидний хийсэн тандалтаар Монголын их дээд сургуулиудын Интернетэд холбогдсон компьютеруудын 15-20 хувь нь ботнетийн зомби компьютер болон хувирсан байна. Нэгэнт ботнетийн нэг хэсэг болон хувирсан учир спам илгээх, DDoS халдлага үйлдэх гэх мэт хууль бус үйлдлүүд гүйцэтгэхэд ашиглагдсаар байна.
Фишинг
Фишингийн хууран мэхлэлт улам бүр нарийн, ноцтой хэлбэрт орж байна. Залилан мэхлэгчдийн гол бай нь оюутан сурагчид болон хувирч байгаа бөгөөд нийгмийн сайтуудаар дамжсан халдлагад монгол оюутнууд маш ихээр өртөж байна. 2009 онд мэдэгдэж байгаагаар 890 орчим монгол оюутан худал зүйлд итгэж 80-250 хүртэл долларыг гадаадад шилжүүлээд хохирч үлдсэн байна.
Эвдлэх Оюутан хакерууд дүрсгүй зан, бие биендээ гайхуулах гэсэн сэдлээр жижиг сайт, сүлжээ, системүүдийг хакердах үйл ажиллагаа их явуулах болсон байна. 2009 онд мэдэгдэж байгаагаар монголын 23 веб сайтыг оюутнууд хакердаж төрөл бүрийн бичиг тавьж нүүр хуудсыг өөрчилсөн байна. |